2024/10/18

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал жаргал ирнэ

info@inder.mn
2024/10/15

2024-10-15, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13

Аргын тооллын: 2024-10-15, Мягмар гараг

Наран ургах шингэх: 7:12-18:04

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Барилдлага: Арвидахийн барилдлагатай өдөр

Билгийн тооллын 13, Ангараг гараг. Намрын адаг хөх нохой сарын нэг цагаан шувуун хошуут одтой, хар хулгана өдөр. 
барилдлага: арвидах
шүтэн барилдлага: өтлөх үхэхүй
Суудал: гал
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:12-18:04. 
Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40) болой.
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах,зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна