2024/10/18

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал эд, мал арвидна

info@inder.mn
2024/10/16

2024-10-16, Лхагва гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

Аргын тооллын: 2024-10-16, Лхагва гараг

Наран ургах шингэх: 7:13-18:02

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр

Билгийн тооллын 14, Буд гараг. Намрын адаг хөх нохой сарын есөн улаан, Могойг хүлэгч одтой, харагчин үхэр өдөр.
барилдлага: рашаан
шүтэн барилдлага: мунхрахуй
Суудал: шороо
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:13-18:02. 
Өдрийн сайн цаг нь бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой. 
Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна