2024/10/18

Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт орууллаа

info@inder.mn
2024/10/16

Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хаасан, 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.

Авто замын засвар шинэчлэл хийх хугацаанд Нарны гүүрний хойноос урагшаа зорчих хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн Ч:9, Ч21А, Ч:21Б, Ч:27, Ч:29Б, Ч:70, Ч:74, Ч:81 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчих юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна