2024/10/18

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин ирнэ тохиромжгүй

info@inder.mn
2 цаг 42 минутын өмнө

2024-10-18, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16

Аргын тооллын: 2024-10-18, Баасан гараг

Наран ургах шингэх: 7:16-17:58

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин ирнэ тохиромжгүй.

Барилдлага: Түлэхийн барилдлагатай өдөр

Билгийн тооллын 16, Сугар гараг. Намрын адаг хөх нохой сарын долоон улаан гоё хүүхэн одтой, хөхөгчин туулай өдөр.
барилдлага: түлэх
шүтэн барилдлага: санчир
Суудал: огторгуй
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:16-17:58. 
Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40),бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), тахиа(17.40-19.40) болой. 
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин ирнэ тохиромжгүй.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух,
огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна