Хавдрын эмчилгээ, үйлчилгээг иргэддээ ойртуулж “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлтийн төв”-ийг БОЭТ-өө түшиглэн байгуулна.
Хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэсэн. 2025 оны орон нутгийн төсөвт Хавдрын төв байгуулах их засварт шаардлагатай 350 сая төгрөгийг тусгасан.
Эрүүл мэндийн яамнаас 773 сая төгрөгийн үнэ бүхий эд, эсийн шинжилгээ авах 10 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.
БОЭТ-д хавдартай 1500 иргэн хяналтад байдаг. Үүний 130 нь жилдээ нас барж, шинээр 300 орчим иргэн хавдраар оношлогддог гэх судалгаа бий.
Тиймээс эхний ээлжинд манай аймагт хорт хавдрын тэргүүлэх өвчлөл болоод буй элэг, ходоод, хөхний хорт хавдрын тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлж эхэлнэ.
Цаашлаад хавдрын тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн хойд бүсийн хэмжээнд иргэдэд үйлчилж, нийслэлийн төвлөрлийг сааруулах зорилт тавиад байна гэж Орхон аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна