2025/04/18

Улсын нөөцийн анги, салбарын алба хаагчдын сургалт, хэлэлцүүлгийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна

info@inder.mn
2025/04/09

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Улсын нөөцийн газраас улсын нөөцийн анги, салбарын алба хаагчдад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 08-09-ний өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.

Зүүн бүсийн сургалт Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газарт, Хойд бүсийн сургалт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт, Өмнөд бүсийн сургалт Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт болж байгаа юм.

Энэ удаагийн сургалтаар Улсын нууцын болон Нөөцийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам стандартын хэрэгжилт, Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар танхимын мэдлэг олголоо.

Мөн Нөөцийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, нөөцийн бараа материалын хадгалалт хамгаалалт, чанар аюулгүй байдлын талаарх шийдэл гарц, туршлага сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан гэдгээрээ онцлог юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна