Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, 8 дугаар хорооны Ахмадын хороотой хамтран энэ сарын 5-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадуудад зориулсан сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ.
Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү аянаар дамжуулан ГССҮТ-ийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд улсын асрамжинд байгаа 206 ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, сувилахуйн тусламж үйлчилгээнд хамруулсан байна.
“Ахмад настны үндэсний төв”-ийн асаргаанд буй нийт ахмадын 68 нь хэвтрийн, 112 нь байнгын асаргаа сувилгаа шаардлагатай бөгөөд эдгээр ахмад настанд холголт цооролтоос сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, бариа засал, хувийн ариун цэврийг дэмжих үйлчилгээ (үс угаах, засах), шээлгүүр солих, холголт цооролт болон түлэгдлийн шархтай үйлчлүүлэгчдийн шарханд ариун боолт хийх зэргээр сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна