2025/11/28

НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

info@inder.mn
2025/11/20

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор “Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг НЗДТГ-аас Монголын хүүхдийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд нийслэлд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцлон, төсөвт тусгуулах саналаа танилцуулсан. Тухайлбал, авто зогсоолын хүртээмжийг сайжруулах, ус зайлуулах шугам сүлжээг өргөтгөх, авто замын хөдөлгөөний урсгалыг зохицуулах гэрлэн дохионы тоо болон чанарыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг дурдлаа.

Мөн иргэд нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд саналаа ulaanbaatar.mn цахим сайтад илэрхийлж, төсвийн төлөвлөлтөд оролцох боломжтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна