Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний бүх шатанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдал, чанарын хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд ЗДТГ-ын ХХҮХ, Боловсролын хэлтэс, ШУТИС-тай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад зориулсан сургалт зохион байгууллаа.


2025 оны 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 11-ний хооронд 66 сургалтын байгууллагад хийсэн хяналт шалгалтаар
• Орон тооны бус хяналтын зөвлөлийг байгуулаагүй
• Хяналт, хэрэгжилтийн төлөвлөгөөгүй
• Шим тэжээлийн мэдлэг олгох төлөвлөгөө байхгүй
• Хүүхдийг хооллохын өмнө гар угаалгах, халдваргүйжүүлэх заалтын хэрэгжилт хангалтгүй
• Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах горим мөрдөхгүй, хөргөгч, хөлдөөгч, агуулахад ангилан байршуулдаггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн. 
Иймд дээрх зөрчил, дутагдлыг бууруулах, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль болон холбогдох хууль, тогтоомж, журмын хэрэгжилт, сургуулийн хоол үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл өгч, мэргэжил–арга зүйн зөвлөгөө өгөв. Мөн дотор мах, дайвар бүтээгдэхүүний шимт чанар, хүнсний зориулалтын бус савны хэрэглээний талаар ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн багш Б.Майзул, багш М.Пүрэвжав нар мэдээлэл өглөө.

Сургууль бүрийн үдийн хоолны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн нас, биед тохирсон тэнцвэртэй, шим тэжээлтэй хоолоор хангах нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд чухал нөлөөтэй бөгөөд хүүхэд бага наснаасаа зөв хооллох дадал хэвшилтэй болсноор хожуу үүсдэг архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна