2026/01/19

Хувьцаа эзэмшдэг ч хуралд оролцох эрх хаалттай

info@inder.mn
2 цаг 35 минутын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал ирэх сарын 06-нд болох тов товлогджээ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар  Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Өнөөдөр ээлжит бус хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр. Гэхдээ энэ бүртгэлд 1072 хувьцаа эзэмшигчид орохгүй. Уг нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоол болон 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар тогтоолоор 3.7 сая иргэн, нэр бүхий аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшигч болсон. Тодруулбал, дээрх тогтоолуудаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулах боломжгүй. Зөвхөн шийдвэр гарсны дараа л 1072 хувьцаа "амь орж", бодит өгөөжээ өгч эхэлнэ гэсэн үг. Энэ талаар бид өмнө нь нийтлэлдээ асуудал хөндсөн билээ. 

Тэгэхээр энэ удаагийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын явцыг иргэд цонхны цаанаас л харна. Шилний цаанаас чихэр долооно гэсэн үг. Шийдвэр яаж гарахыг зүгээр л хүлээнэ. Ядаад ногдол ашиг өгөх болов уу гэсэн найдлага тээнэ. Дансанд байгаа хэр нь жилд нэг хоёр удаа ногдол ашиг гэх хэдхэн төгрөгөөр аргацаадаг хувьцааг эргэлтэд оруулах цаг хэзээг зөвхөн төр шийднэ.

Угтаа энэ талаарх шийдвэрээ төр хэдийнэ гаргаад явахад хангалттай цаг хугацаа өнгөрчээ...

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна