Олон улсын шатрын холбооны "Шатар Эрх Чөлөөний Төлөө” төслийн санаачлагч бөгөөд АНУ-ын Иллинойс мужийн Күүк дүүргийн Шерифийн албаны зааварлагч Доктор Михайль Коренман болон Швейцарийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч бөгөөд ФИДЕ (Олон улсын шатрын холбоо)-ийн дэргэдэх Нийгмийн шатрын комиссын дарга Андре Фёгтлин нар Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар зочилж, “Нийгмийн шатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр миний бие Дэлхийн шатрын холбооноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд Баянгол дүүргийн хүүхэд залуучууд, ахмад настнууд гээд бүх насны иргэдээ идэвхтэй хамруулах талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна