Монголын снукер бильярдын тамирчид 2021 оны ДАШТ, 2022 оны Азийн АШТ-д амжилттай оролцоод ирлээ.
Эдгээр тэмцээнд О.Лхагвадорж, Т.Хаш-Очир нар эрэгтэйчүүдийн ангилалд, Б.Нарантуяа, Б.Билгүүнзаяа, Ж.Отгонбаяр нар эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн бөгөөд Б.Нарантуяа сонирхогчдын ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан юм.
Улмаар гуравдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болсон снукер бильярдын Азийн АШТ-д Б.Нарантуяа гуравдугаар байр эзэлж, Монголын бильярдын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.
Сүүлийн үед амжилт арвин байгаа бильярдын тамирчид болон холбооны төлөөллийг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өчигдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, МҮОХ-ны шагналаар шагнаж урамшууллаа.
Тухайлбал, Монголын бильярдын холбооны ерөнхийлөгч Б.Мандахбаяр, Монголын бильярдын холбоог үүсгэн байгуулагч, холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Мягмаржав, Д.Амаржаргал нарыг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор, тамирчин Б.Нарантуяаг “Олимпын алдар” одонгоор шагналаа.
Эх сурвалж: МҮОХ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна