Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ.
• 0-18 насны хүүхэд
• Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
• Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
• Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
• Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
• Ял эдэлж байгаа зэрэг иргэд тус тус хамаардаг.
Та ЭМД-аараа авсан хөнгөлөлттэй эмийн жорын мэдээллийг И-Монголиа системийн "Эмийн жорын мэдээлэл" үйлчилгээнээс хялбархан бас үнэ төлбөргүй авах боломжтой.
Сүүлийн 1 жилийн доторх хөнгөлөлттэй эмийн жор хамаарна.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна