2024/11/22

Н.Учрал: Өр төлбөр, үйл ажиллагааны асуудалд орсон "Авто импекс" ТӨХК-ийг татан буулгах чиглэл өглөө

info@inder.mn
2024/11/19

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж байна.

 
Энэ хүрээнд сайд Н.Учрал төрийн өмчит хуулийн этгээдийн өмчийн удирдлага, засаглал, хяналтын тогтолцоог сайжруулах, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор компаниудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.
 
Төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй, 150 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Үүний нэг нь “Авто импекс” ТӨХК юм. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсонги, ашиг, орлогогүй, Сангийн яаманд нийт 6,3 тэрбум төгрөгийн өртэй байна.
 
Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийг хохиролгүй болгох талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг Н.Учрал сайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудад чиглэл болгов.
 
Өчигдрийн уулзалтад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хурандаа Б.Батмөнх болон холбогдох албаныхан оролцов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.     
 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна