2025/01/15

Гал түймрийн дуудлагын тоо нэмэгдэж байна

info@inder.mn
7 цаг 48 минутын өмнө

Урд шөнө ахуйн гал түймрийн 11, цас, шаварт суусан нэг дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажилласан байна.

Гал түймрийн улмаас хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Гал түймрийн дуудлагын тоо нэмэгдэж байна.

Нийслэлийн Онцгой комиссоос гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зууханд энэ сарын 18, 19-ний өдрүүдэд хяналт шалгалт хийхээр болжээ.

Энэ ажилд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч оролцож, хяналт шалгалтын хамт судалгаа хийх юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна