2025/01/15

ААН-үүд шимтгэлээ хугацаандаа төлөөгүйгээс Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа хойшилж байна

info@inder.mn
7 цаг 15 минутын өмнө

Даатгуулагч нийт 24 сар, үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй Ажилгүйдлийн даатгалд хамрагдсан тул тэтгэмж авах эрх үүснэ.

Энэхүү тэтгэмжийг хуульд зааснаар ажлын 76 хоногийн хугацаанд хуваан олгодог. Нийгмийн даатгалын сан нь орлогоороо зарлагаа санхүүжүүлдэг. Гэвч сүүлийн үед ААН-үүд шимтгэлээ хугацаанд нь төлөхгүйгээс Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа хойшилж байна.

Он гарснаас хойш 3700 гаруй иргэн тэтгэмж авах байсан бол одоогийн байдлаар 1700 гаруй иргэнд л тэтгэмж олгожээ.НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн н.Бямбадуламын яриаг сонсгоё.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна