2025/01/15

Токио хотын захиргаа багшлах боловсон хүчний зээлийн эргэн төлөлтөд дэмжлэг үзүүлнэ

info@inder.mn
7 цаг 3 минутын өмнө

Токио хотын захиргаа ирэх 4 дүгээр сар болон түүнээс хойших саруудад багш эсвэл техник үйлчилгээний ажилтнаар ажилд орох хүмүүст, оюутны сургалтын төлбөрийн зээлээ эргэн төлөхөд нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр санаачилжээ.

Токио хотын захирагч Юрико Койкэгийн ням гарагт мэдээлснээр, энэ хөтөлбөрийн хүрээнд оюутны зээлийн өртэй иргэдийн өмнөөс хотын захиргаа зээлийн 50 хувь буюу 1,5 сая хүртэл иенийг төлөх юм байна. Үүний дүнд Токио хотод цаашид зайлшгүй шаардлагатай хүний нөөцийг тогтвортой бүрдүүлж чадна гэж найдаж байгаагаа Хотын захирагч хэвлэлд ярьжээ.

Токиогийн бага, дунд сургууль цэцэрлэгийн багш нар, барилга, иргэний дэд бүтцийн инженер зэрэг нийслэл, орон нутгийн харьяа байгууллагуудын ажилтнуудыг 2-11 дэх жилдээ ажиллах хугацаанд жилд 150 мянга хүртэл иений төлөлтийг хариуцах замаар хөтөлбөр хэрэгжинэ.Токиогийн хэмжээнд багш, техник мэргэшлийн ажилтан эрс дутагдалтай байгааг энэ хөтөлбөрийн дүнд нөхөн бүрдүүлж чадна гэж эрх баригчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна