2025/05/29

ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

info@inder.mn
2025/05/27

Нийслэл хот ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээр байгууллаа. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон ХБНГУ-ын Эссен хотын Нийгмийн асуудал, хөдөлмөр, эрүүл мэнд хариуцсан орлогч дарга П.Ренцэл нар эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар эрүүл мэндийн салбарт эмнэлгийн эрүүл ахуй халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээг гэрээр нь хүргэх шинэ арга барилыг нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Мөн нийслэлийн Онцгой байдлын газартай гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеэр авах арга хэмжээ болон гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллана.

                                                НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна