Монголын Улаан загалмай нийгэмлэгийн БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлагын санхүүжилтээр Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар, нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлэх “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн нээлт өнөөдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нар оролцож, хэлсэн үгэндээ "Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах чиглэлээр олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, гамшгийн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан болон хүүхдүүдийн онцлогийг харгалзан үзэх зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ зорилгын хүрээнд Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь 2025–2026” төслийг Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгуудад хэрэгжүүлж байгаад гүн талархал илэрхийлье. Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшгийн эрсдэлд илүү өртөмтгий бүлгүүдийн бэлэн байдлыг сайжруулах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх, тэднийг шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцуулах зорилго тавьж, малчдын амьжиргааг хамгаалах, эмзэг бүлгийн хэрэгцээнд нийцсэн дасан зохицох арга хэмжээг газар дээр нь хэрэгжүүлэх нь зөвхөн гамшгийн эрсдэлийг бууруулах төдийгүй орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Монгол оронд эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнээс үүдэлтэй аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй амьжиргааг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий, эмзэг бүлгийн иргэдийн дасан зохицох, даван туулах чадварыг сайжруулахад төслийн гол зорилго оршиж байна.
Төслийн үр дүнд зорилтот аймаг, сумдад эрт сэрэмжлүүлэх, эрт арга хэмжээ авах систем байгуулах, уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуй, амьжиргааны олон төрөлжилтийг дэмжих, уур амьсгалын өөрлөлтийн талаархи олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын хүчин чадлыг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, авах арга хэмжээ дэмжлэг үзүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэгчид хамтран ажиллах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна