2025/02/06

Гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг хайж байна

info@inder.mn
2019/03/13

Улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нар архидан согтуурсан үедээ байгууллагын эд хогшил эвдэж танхайрсан хэрэгт холбогдсон юм. Тэднийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсээс эрэн сурвалжилж байсан юм.

Тодруулбал, ЦЕГ-ын веб сайтад нийтэлснээр гарьд Л.Пүрэвжав, харцага М.Баяржавхлан нар 2018 оны долдугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баргужин” ресторанд архидан согтуурч, улмааро танхайран нийтийн хэв журмыг зөрчиж, рестораны эд зүйлийг эвджээ. Тэд байгууллагад 2.785.720 төгрөгийн хохирол учруулсан байна. Тиймээс тэднийг цагдаагийн байгууллагаас учруулсан хохирлоо барагдуулахыг шаардан, эрэн сурвалжилж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан юм.

Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах сангийн мэдээллээс тэдний мэдээллийг устгаагүйгээс үзвэл бөхчүүдийг олоогүй байгаа бололтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна