2025/02/06

Хүүхдийн тоглоомын төвүүд ажиллаж эхэлжээ

info@inder.mn
Өчигдөр 14 цаг 45 минут

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим хүүхдийн тоглоомын төвүүд энэ сарын 1-нээс ажиллаж эхэлжээ.

Томуугийн вирусийн халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Хотын даргын захирамжаар хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгоод байсан юм.

"Захирамжийн хугацаа дууссан тул хүүхдийн тоглоомын төв, зарим үйлчилгээний газруудаар хүүхэдтэйгээ хамт үйлчлүүлэх боломжтой. Захирамжийн хугацааг сунгах шийдвэр гараагүй" гэдгийг НЗДТГ-ын хуулийн хэлтсээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна