2024/05/21

ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга О.Эрдэнэсамбуу Консулын газарт ажиллав

info@inder.mn
2022/03/16

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга, Зөвлөх О.Эрдэнэсамбуу 2022 оны 3 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд тус Консулын газарт ажиллав. Тэрээр Консул Т.Батцэцэг болон Консулын газрын ажилтнуудтай уулзалт хийж, консулын тойрогтой холбоотой ажил, материалыг хүлээлгэн өгч, санал мэдээлэл солилцов.

Зөвлөх О.Эрдэнэсамбуу, Консулын газрын ажилтнууд Чикаго хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг монгол иргэдийн холбоодын төлөөлөлтэй мөн уулзав. Уулзалтын үеэр иргэдийн төлөөллийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулав.


Консулын газар болон иргэдийн төлөөллийн байгууллагууд хамтран эх орноо сурталчлах, эх хэл, өв соёлоо уламжлан хадгалах, хүүхдийн хүмүүжил, боловсролыг дэмжих зэрэг арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна