2024/04/26

ОБЕГ: Шатахууны нөөцийн саванд унасан хоёр иргэний цогцсыг олсон

info@inder.mn
2022/12/05

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн /2022.12.01/  “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсний улмаас гал гарсан.

 

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, саванд үлдсэн 372 тонн АИ-92 бензинийг соруулж, аюулгүй болгожээ. Мөн тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулсан байна.

 

Тухайн шатахуун агуулах нөөцийн саванд унасан байх магадлалтай хоёр иргэнийг Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” ХХК-ийн ажилтнууд эрэн хайсан. Улмаар иргэн 49 настай эрэгтэй, 43 настай эмэгтэйн цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.


Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна