2024/05/03

Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэв

info@inder.mn
2023/07/03

Улаанбаатар, Мияконожо хотуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг Сурагч солилцооны хөтөлбөр зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Япон Улсын Мияконожо хотод амжилттай хэрэгжлээ. Хөтөлбөрт нийслэлийн 10 сурагч хамрагдаж, Япон Улсын түүх, хэл, соёл, ёс заншил, хөгжил, иргэдийн ахуй амьдралтай танилцав. 

Түүнчлэн Мияконожо Техникийн коллежид зочилж, шинжлэх ухааны туршилтууд хийсэн юм. Харин Мияконожо хотын сурагчид ирэх жил Улаанбаатар хотноо ирж, Монгол Улсын түүх, соёл, ёс заншилтай танилцана.

Улаанбаатар, Мияконожо хотууд нь 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд 2014 оноос эхлэн Сурагч солилцооны хөтөлбөрийг хоёр жил тутамд хэрэгжүүлсээр ирсэн билээ.

                                                                                        НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна