2024/04/27

ЗУДАНД ХОРОГДСОН МАЛУУДЫГ ӨЧИГДРӨӨС УСТГАЖ ЭХЭЛЖЭЭ

info@inder.mn
2024/03/22

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч мөсөн болон цагаан зудтай аймаг, сумдын тоо өсч байна. Энэ хэрээр зуданд хорогдсон малын тоо ихэсч, малчид сэг зэмүүдийг устгал оруулах шаардлагатай болж буй. Мал эмнэлгийн ерөнхий газраас хорогдсон малуудын сэг зэмийг нэгтгэж нэгдсэн байдлаар устгаж, ариутгана гэсэн. Тэгвэл энэ ажил хэзээнээс эхлэх талаар тодрууллаа.

Мал эмнэлгийн ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр, гоц халдвараар хорогдсон малыг тусгай дүрэм журмаар устгалд оруулдаг. Харин зүй бус байгалийн гамшгаас хорогдсон бол булшилж устгадаг.

Зуданд хорогдсон нэг малыг устгахад тусгайлан зардал тусгадаггүй. Өөрөөр хэлбэл хорогдсон малын устгалд шаардлагатай санхүүжилт гэж гаргадаггүй гэсэн үг. Зүй бусаар хорогдсон малыг булшилдаг бөгөөд газар хэссэн үед тодорхой цаг хугацааны зохицуулалтаар зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдэд дөрөвдүгээр сарын 15-наас хорогдсон малын сэг зэмүүдийг устгаж байсан бол энэ жил өвөлжилт хүндэрсэн учраас арай эрт эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Одоогийн тухайд малын өндөр хорогдолтой аймаг, сумдад хорогдоод буй малын сэг зэмийг нэг дор бөөгнүүлж устгахад бэлдсэн.

Зүй бусаар хорогдсон малыг устгахад шаардлагатай бензин, шатахуун зэргийг тухайн аймаг, сумын орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргадаг. Түүнээс улсаас мөнгө төсөвлөх зэрэг зүйл байхгүй гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна