2024/04/27

МИАТ: Зорчигчдын анхааралд!

info@inder.mn
9 цаг 9 минутын өмнө

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэний улмаас Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарч, замын зорчих хөдөлгөөн түр хаагдсан тул зорчигч Та бүхэн Төв аймгийн замыг сонгон анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Зорчигч Та бүхэн авто замын түгжрэлийг тооцон хуваарьт нислэгийн цагаас 2-3 цагийн өмнө Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр хүрэлцэн ирэхийг анхаарна уу!

МИАТ ТӨХК



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна