2025/02/25

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй маш сайн

info@inder.mn
7 цаг 19 минутын өмнө

-Аргын тооллын 2 сарын 25. Мягмар (Ангараг) гараг (2025)

-Билгийн тооллын 27, хөхөгчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал уул, од элдэв тэнгэртэн-20, түлэх барилдлагат өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:40-18:30.

-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.

-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй маш сайн. Харин хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.

-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.

-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.

-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, их хэрэг үүсгэх, ном унших, сайн үйлийг эхлэх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, анд бололцох, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна