Украины лидер Володимир Зеленский газрын ховор элементийн талаарх яриа хэлэлцээгээ зогсоосон хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Майамид хөрөнгө оруулалтын форумд оролцох үеэрээ мэдэгдэв. “Украин дахь газрын ховор элементийг хамтран ашиглах талаар бидний хооронд ярьж тохиролцсон зүйл байсан. Гэвч Украины тал энэ наймааг зогсоосон, хоёр хоногийн өмнө зогсоосон” хэмээн Трамп ярилаа.
Цагаан ордны эзэн өчигдөр Зеленскийг дарангуйлагч хэмээн нэрлэжээ. Зеленский ялагдах нь тодорхой тул сонгууль явуулах хүсэлгүй байна, АНУ-гүйгээр Украин Оростой энхийн тохиролцоонд хүрч чадахгүй хэмээн Трамп хэлэв. АНУ-ын Ерөнхийлөгчөөр дарангуйлагч хэмээн цоллуулсан Зеленский “Трампыг АНУ-ын лидерийн хувиар их хүндэтгэдэг. Трампын багийнхан түүнд үнэнийг хэлдэг байгаасай гэж бодож байна. Намайг орлох хүний тухай ярьж байх шиг байна. Одоогоор намайг орлох хүн байхгүй, тийм юм болохгүй. Нөгөө талаар, миний нэр хүнд дөрвөн хувь хүртэл унасан гэж ярьж байна. Энэ бол Оросоос гарч байгаа буруу мэдээлэл. Трамп ямар ч мэдээлэлгүй хөөсөн дунд амьдарч байна” хэмээн хариу барьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна