2025/04/01

FIBA 3x3 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ баг бэлтгэлдээ гарлаа

info@inder.mn
2025/03/20

Энэ сарын 26-30 ны хооронд Сингапур улсад зохион байгуулагдах 2025 оны FIBA 3x3 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд бэлтгэлдээ гарлаа. Дөрөв хоног үргэлжлэх тус тэмцээнд манай эрэгтэй баг чансаагаараа тэргүүлж, үндсэн “А” хэсэгт эзэн орон Сингапуртай багтаад буй. Харин эмэгтэй шигшээ баг чансаагаараа Хятадын ард бичигдэж, “В” хэсгийг толгойлжээ. Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал, Г.Цэлмэг, Г.Дөлгөөн нар багтаад буй. Харин эмэгтэйд О.Хулан, М.Булбул, Ө.Индра, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Ц.Болорцэцэг нар багтаад байгаа юм. Уг тэмцээнд Азийн 25 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид өрсөлдөнө.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна