2025/03/13

Шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн жолооч нар Төрийн ордонг тойрон эсэргүүцэж байна

info@inder.mn
2018/11/05

Шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн жолооч нарын жагсаал яг одоо Төрийн ордонг тойрон үргэлжилж байна. Жагсаалыг АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны гишүүн Б.Цэгмид, "Үнэн худлын дэнс" нэвтрүүлгийн хөтлөгч О.Мөнхжаргал нар санаачлан зохион байгуулж байгаа юм. Энэхүү авто жагсаалд албан ёсоор 120 гаруй автомашин оролцоно гэх мэдээллийг зохион байгуулагчид өгсөн бөгөөд жагсаалд жолооч нар сайн дураараа нэгдэн, аваарын гэрлээ асаан дуут дохиогоо дуугарган төрийн ордонг нар зөв тойрон жагсаж байгаа юм.

Жагсагчид шатахууны нэмэгдлийг бууруулахгүй байгаа төр, засгийг ажлаа хийхийг сануулж, үнэ тогтворжуулах арга хэмжээ авахыг шаардаж буй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна