“Эрдэнэс-Тавантолгой” ХК орон нутагтай байгуулсан хамтын ажилллагааны гэрээний хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажлаа эхлүүлээд байгаа билээ.
Уг ажлын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2 га цэцэрлэгт хашаа барьж, ус татах цооног өрөмдсөний дээр 740 ширхэг 7 төрлийн ургамал голт бор, чацаргана, бүйлс, шар хуайс, гүйлс, хайлаасыг 2018 оны 10 дугаар сард багтаан тарилаа.
Орон нутгийн малчдаас бууц авч моднуудаа тариалсан бөгөөд цаашид цэцэрлэгт хүрээлэнгийн усалгааг хийхэд шаардлагатай худгийн байрыг ашиглалтад оруулан, усалгааг хийж, ирэх хавраас урьтаж мод ургуулахад шаардагдах бусад байгууламжуудыг байгуулахаар ажиллаж байна.
Компаниас 2019-2020 оны хооронд цэцэрлэгт хүрээлэнгийн үндсэн тохижилт болох усан оргилуур, гэрэлтүүлэг, сагсан бөмбөгийн талбай, дугуйн зам, явган хүний зам, сандал, сүүдрэвч, хогийн сав, ногоон байгууламжийг тордох зэрэг ажлыг тус тус гүйцэтгэнэ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон цэцэрлэгт хүрээлэнг 2020 онд Цогтцэций сумынханд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна