2024/05/17

“KFC” хоолны газарт согтуу этгээд буу гаргаж танхайрчээ

info@inder.mn
2018/12/10

Энэ сарын 8-ны өдрийн 05:50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Сансарын “KFC” хоолны газарт согтуу этгээд буу гаргаж танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, БЗД-ийн 2 дугаар хороонд оршин суух хаягтай, 40-н настай Э гэгч согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтанууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсаныг цагдаагын алба хаагчид таслан зогсоож, ПБ-4-2 маркын хийн гар буу, 2ш сумны хамт хураан, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна