БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагын баталсан зураг төсөвгүй, эдийн засгийн тооцоолол, судалгаагүй байхад хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1.950.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг АТГ шалгаж байгаа. Г.Нямдавааг цагдан хориогүй, харин албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна