2025/03/13

Мөнгөн аяга хулгайд алдсан хохирогчийг хайж байна

info@inder.mn
2019/01/09

Урт цагааны гудамжинд байрладаг дархан болон алт мөнгөний ченжүүд олон тооны мөнгөн аяга болон мөнгөн аяганаас хуулсан металыг үл бүтэх хүмүүсээс тогтмол худалдаж авч байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эл дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад гарал үүсэл тодорхойгүй мөнгөн аяга эд зүйлсийг явуулын хүнээс худалдаж авсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Тухайлбал, хурааж авсан эд зүйлс дунд “Хилийн цэргийн 0225 дугаар ангийн хамт олноос дурсгав”, “113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав”, “Хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье. Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс” гэсэн дурсгалын бичигтэй 30 орчим мөнгөн аяга байжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас хулгайд энэ төрлийн эд зүйлээ алдсан хохирогч нарыг хайж байна. Тиймээс хохирсон иргэд НЦГ-ын Мөрдөн шалгах газрын жижүүрийн 88222255 утсаар холбогдох эсвэл Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдад хандаж болох аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна