Уулчид дундаа “Жерри” хэмээн танигдсан Б.Гантулга дэлхийн дээвэр Хималайн нурууны Эверест уулын оргилд гарчээ.
Тэрээр тавдугаар сарын 14-ний 07:00-08:00 цагийн орчимд 8849 метрийн өндөрт гарсан бөгөөд Эверестийн оргилд гарсан Монголын найм дахь уулчин боллоо.
Өмнө нь манай уулчдаас Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар гарч байв.
Африк, Европ, Өмнөд Америк тивийн ноён оргилуудад Монгол Улсынхаа тугийг намируулж явсан Б.Гантулгын өнгөрсөн гуравдугаар сард өгсөн ярилцлагыг энд дарж үзээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна