2024/11/23

Канадын төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар огцом өсгөв

info@inder.mn
2022/06/20

Канадын төв банк 6 дугаар сарын 1-ний өдөр бодлогын хүүгээ 1.0 хувиас 0.5 нэгж хувиар огцом өсгөж, 1.5 хувьд хүргэсэн байна.

Төв банкны мэдэгдэлд: “Дэлхий даяар өрнөж буй эрчим хүч болон хүнсний үнийн өсөлт нь Канадын инфляцад нөлөөлсөөр байна. Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар нийт инфляц 6.8 хувьд хүрсэн нь Төв банкны төсөөллөөс хавьгүй өндөр байсан бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүнүүдийн бараг 70 хувь нь 3-аас илүү хувийн өсөлттэй байгаа бөгөөд Төв банкны зүгээс инфляцыг зорилтот түвшинд хүргэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авах болно. Дэлхий даяар инфляц өсөж, эдийн засаг удааширч байна. Орос, Украины дайн болон БНХАУ-ын тэг ковид бодлоготой холбоотой нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг нь эдийн засагт тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ Канадын эдийн засаг идэвхжиж, эрэлт нэмэгдэж байгаагаас шалтгаалан инфляц ужгирах төлөвтэй байгаа тул бодлогын илүү хүчтэй арга хэмжээг авч ажиллахад бэлэн байна” гэжээ. 

Канадын Төв банк инфляцыг 2 хувийн орчимд барихыг зорьдог бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаарх 6.8 хувийн инфляц нь сүүлийн 31 жилд тохиогоогүй өндөр өсөлт болоод байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна