2024/11/24

Экологийн боловсрол-2023” арга хэмжээнд 51 дүгээр сургууль тэргүүлэв

info@inder.mn
2023/11/03

Сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, эх дэлхийгээ хайрлах, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой энэхүү арга хэмжээг 1 сарын хугацаатай зохион байгуулж шагнал гардууллаа.

“ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ-2023”-т дүүргийн
13 сургууль оролцсон бөгөөд нийт 7327 сурагч экологийн сургалт, эсээ бичлэг, гар зургийн уралдаанд хамрагдлаа.
Үүнээс
Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль 87 оноогоор I байр
Ерөнхий боловсролын 47 дугаар сургууль 81 оноогоор II байр
Ерөнхий боловсролын 38 дугаар сургууль 70 оноогоор III байрт шалгарсан.
Мөн “Монгени”, “Сэтгэмж” цогцолбор сургууль идэвх санаачилгатай оролцов. 
Бид хүүхдүүдэд экологийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгохоос гадна хүмүүжил, төлөвшил олгоход чиглэсэн.
Наад зах нь хог хаяхгүй байх, зүлэг гишгэхгүй байхаас эхлээд байгаль дэлхийгээ хайрлах хүмүүжил хүүхдүүдэд төлөвшихөд нөлөөлөх ач холбогдолтой.

Тиймээс ч бидний хийж хэрэгжүүлж, зорьж байгаа бүх ажил хүүхдийн төлөө, боловсролын төлөө байдаг гэдгийг тодотгомоор байна.
Та бүхний хийж байгаа бүхэн ч хүүхдийн төлөө байж, хүүхэд бүр ирээдүйд эх орондоо хэрэгтэй иргэн болж төлөвшөөсэй гэж хүсэж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна