Японы Ишикава мужид өнгөрсөн долоо хоногоос үргэлжилж буй аадар бороо үерийн гамшиг үүсгээд буй. Ното хойг болон Сүзү хотуудад үерлэж, нас барагсдын тоо 11 болов. Важима хотод гол мөрөн хальж, хөрсний гулгалт үүсээд байна.
Аврах багийнхан тухайн бүс нутгуудад алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа явуулсан хэвээр байна.Важима голын ойролцоо Лхагва гаригийн өглөө эмэгтэй хүний цогцос олджээ. Үдээс хойш хотын эрэг дээр хоёр эрэгтэй үхсэн байхыг тус тусад нь олжээ. Тус хотод есөн хүн, Сүзү хотод хоёр хүн нас барсан нь батлагдсан. Тус мужийн захиргаанаас албан ёсны сураггүй болсон хоёр хүн байгаа ч бодит байдал дээр үерийн улмаас алга болсон хүний тоо их байж магадгүй гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар 12 хүн шархдаж, эмнэлгийн тусламж авч байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна