2025/03/13

“Олон улсын худалдаа ложистикийн төв”-ийн хэсэгчилсэн төлөвлөгөөг шинэчлэн батлав

info@inder.mn
2019/01/08

Сонгинохайрхан дүүргийн нутагт, авто худалдааны төвийн 130 га талбайд бүтээн байгуулалт өрнүүлснээр өдгөө тэнд 72 байгууллага үйл ажиллагаа явуулж, 2500 орчим машин худалдахаар байршуулааад буй. Тэгвэл тус цогцолборыг шинэчлэн төлөвлөхөөр боллоо. Худалдааны төвд зогсоол, газар эзэмшиж, өмчилсөн иргэд, аж ахуйн нэгжүүд уг бүтээн байгуулалтыг дэмжсэн.

Шинэчлэн боловсруулсан төлөвлөгөөгөөр тэнд гаднаа 150 автомашины зогсоол, дотроо 700 лангуутай сэлбэг хэрэгсэл, авто эд анги борлуулах битүү зах, оношлогоо, авто дром, залуусын соёлын төв, төмөр замын ачиж, буулгах гаалийн хяналтын талбай, зорчигч тээврийн авто вокзал байгуулах нь. Үр дүнд нь ирэх 2022 онд 11 мянган ажлын байр бий болж, улсад 72 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлэх тооцоог холбогдох албаныхан хийжээ. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Шувуут нуур” экологи амралтын хүрээлэн байгуулах аж. Худалдааны төвд зогсоол, газар эзэмшиж, өмчилсөн иргэд, аж ахуйн нэгжүүд уг бүтээн байгуулалтыг дэмжсэн аж. Тэргүүлэгчид ил зогсоолын тоог анхны төлөвлөлтөөс цөөрүүлэхгүй байхыг үүрэг болгон хэсэгчилсэн төлөвлөлтийг баталлаа.

Дашрамд дурдахад, өнөөдрийн хуралдааны үеэр Тэргүүлэгчид Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дахь конторын зориулалттай 1449 ам метр газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна