Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд энэ сарын 6-ны орой 23:00 цагийн орчимд иргэн Г “Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14 дүгээр гудамжны үзүүрт ухаангүй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байна” гэж мэдэгдсэний дагуу хэргийн газарт Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллаж, Төв аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай А гадны нөлөөтэй нас барсныг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулсан аж. Үүний үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 13 дугаар гудамжинд оршин суудаг 28 настай Е гэгч болохыг тогтоож, 24 цагийн дотор дайчлан баривчилсан байна.
Буруутай этгээд нь хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боомилж, амийг нь хохироосон болох нь тогтооджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна