2024/04/26

Туркээс ирсэн гадаадын хоёр иргэнээс халдвар илэрчээ

info@inder.mn
2021/11/29

Коронавируст халдварын шинэ омикрон хувилбар гарсантай холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын томилгоот бүрэлдэхүүн, ЭМЯ-ны Шуурхай баг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хуваарьт нислэгүүдэд хяналт хийн ажиллаж байна.
Түүнчлэн гадаадаас ирж буй нислэгийн зорчигчдоос ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч, нэвтрүүлж байгаа юм.

Тэгвэл өчигдөр Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн 200 гаруй зорчигчоос шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан ба халдвартай хоёр иргэн нь гадаадын иргэд байсан байна. Одоогоор уг вирус шинэ төрлийн омикрон болох эсэх нь тодорхойгүй байна. Шинжилгээний хариу эерэг гарсан 2 иргэнийг тусгаарлаж, бусад зорчигчийг гэр гэр лүү явуулсан аж.

SARS-CoV-2-ын онцгой анхаарал татах хувилбар #Омикрон (B.1.1.529)-ы тухай ДЭМБ-аас хувь хүмүүст дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:  Өөрт тохирсон амны хаалт зүүх,  Гарын эрүүл ахуй сахих, Хүн хооронд зай барих, Дотоод орчинд агааржуулалт сайтар хийх, Хүн олонтой газар явахаас зайлсхийх, Вакцин хийлгэх гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна