2024/04/27

Өнөөдөр Эрээн хотоос 60 чингэлэг ачаа татан авчээ

info@inder.mn
2022/01/13

Өнөөдөр (2022.01.13) Замын-Үүд боомтоор Эрээн хотоос  60 чингэлэг ачаа, бараа бүтээгдэхүүнийг татан авчээ. 

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Өчигдөр хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм.

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Шадар сайдын Хэвлэл мэдээллийн алба



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна