2024/05/21

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар өнөөдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

info@inder.mn
2022/03/09

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар 2022 оны гуравдугаар сарын 9-н буюу өнөөдөр өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхээр болсныг АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд хамаарч байна.

Тус консулын газар төрийн арав гаруй үйлчилгээг иргэдэд хүргэх аж.

АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдардаг. 

Түүнчлэн Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод Консул Т.Батцэцэг суугаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна