2024/04/27

А.Энхтуул "TITLED TUESDAY" тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүлэв

info@inder.mn
2022/08/24

"Titled Tuesday" цолтой шатарчдын онлайн тэмцээнийг "Chess.com"-оос мягмар гариг бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 

Тус тэмцээнд 369 шатарчин 11 өрөг өрсөлдснөөс манай улсаас "Элит брейн" шатрын академи, дотоодын цэргийн 805 дугаар анги, Сэлэнгэ аймгийн тамирчин, их мастер Алтан-Өлзийн Энхтуул 11 өргөөс 7 хожил авч 46 дугаар байрт орсон бөгөөд эмэгтэй шатарчид дундаас нэгдүгээр байр эзэлжээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн дэлхийн аварга, ОХУ-ын алдарт шатарчин Александра Костенюкыг ардаа орхисон байна. Тус тэмцээнд А.Энхтуулаас гадна их мастер Г.Мөнхгал, ФИДЕ мастер С.Ган-Од, ОУМ Ү.Агьбилэг зэрэг 6 шатарчин онлайнаар оролцжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна