2024/04/27

Хилийн чанадад үйлдсэн итгэмжлэлийг өөрт ойрхон нотариатчаас авах боломжтой боллоо

info@inder.mn
2022/12/01

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлсэн.

Үүнтэй холбогдуулан иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад хүлээн авах төлөөлөгч нь өөрт ойрхон байрлах нотариатчаас авах боломжтой боллоо.

 Төлөөлүүлэгч иргэн итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулж өгөх юм.

 Мөн 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэж гэрчилсэн итгэмжлэлийг ГХЯ-ны Консулын газраас, харин 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш гэрчилсэн итгэмжлэлийг нотариатчаас хүлээн авахыг мэдээлье гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

 

                                               

                                                                                                         Болон дурангаар шалгав

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна