2024/04/27

Хушны самар түүж бэлтгэхэд гаргасан зөрчилд хүлээлгэх хариуцлага

info@inder.mn
2023/09/05

Хушны самар түүж бэлтгэхэд гаргасан зөрчилд хүлээлгэх хариуцлага: 

Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 заалтаар зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Эх сурвалж: БОАЖЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна