2024/07/27

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллаж байна

info@inder.mn
2023/11/17

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Энэ үеэрээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могой багийн бага сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хөдөөгийн багийн сурагчид, багийн сургууль, цэцэрлэгийн багш нарт онцлог тал олон байдаг. Хүүхдийн ачаалал харьцангуй бага учраас хүүхэд бүртэй тулж ажиллах боломж их. Энэ нь сургалтын чанарт эерэг нөлөө үзүүлдэг.

Нөгөө талаас 5, 6 дугаар ангийн сурагчид "Eduten", "Pearson" хөтөлбөр үзэж эхэлж байгаа учраас багийн төвийн сурагчдыг цахим кабинет, ухаалаг дэлгэц, тоног төхөөрөмжөөр хангах, интернет орчныг сайжруулахад анхаарч ажиллах шаардлага бий.

Бага ангийн хүүхдүүд унших, бичих, хичээлээ ойлгож ярих чадвар сайн. Багш нарын хувьд хот хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн ялгааг арилгах бодлого, боловсролын ерөнхий хуулийн 6 шинэчлэлтэй холбоотойгоор өөрсдийн сонирхсон асуултаа асууж, санал бодлоо нээлттэй солилцлоо.

Могой багийн бага сургуульд 77, цэцэрлэгт 88 хүүхэд суралцдаг. Дотуур байранд 20 гаруй хүүхэд амьдарч байна гэж БШУЯ-наас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна