Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсаас БНСУ-ын Канвон, Кёнги мужид суух Өргөмжит консулаар томилогдож буй Ан Гён Му-г өчигдөр хүлээн авч уулзаж, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж, иргэдийн солилцоо эрчимтэй өрнөж байгааг тэмдэглээд хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Өргөмжит консул Ан Гён Му хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Өргөмжит консул Ан Гён Му хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн тэлэх, БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.
Нийтэлсэн: Гадаад харилцааны яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна