2024/04/27

Осгосон ой 4 сартай хүүгийн амийг эмч нар аварч чаджээ

info@inder.mn
2024/03/21

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өчигдөр буюу 2024.03.16-ны өдрийн 08:38 цагийн үед “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж хүүг эмнэлэгийн байгууллагад хүргүүлжээ.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн төвд аваачихад хүү амьгүй, зүрх нь зогссон байдалтай байсныг тус төвийн Хүүхдийн тасгийн арав гаруй эмч сувилагч хоёр цаг гаруй ажиллаж байж хүүгийн амийг аварч чаджээ.

Баянзүрх дүүргийн хүүхдийн тасгийн эрхлэгч Бадамцэцэг энэ талаар “Хүүхэд зүрх нь зогссоноос гадна осголтын байдалтай ирсэн. Манай эмч нар сэргээх бүхий л арга хэмжээг авч ажилласнаар хоёр цагийн дараа ухаан орсон гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна