2024/04/27

CS2-ын дэлхийн аваргын дээд шатанд "МongolZ" баг шалгарч, түүхэнд бичигдлээ

info@inder.mn
2024/03/21

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэлд үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.

The MongolZ "Opening Stage" шатны тав дахь тоглолтоо өнөөдөр Бразилын "Legacy" багтай хийж 2-0 (Ancient 13-9, Anubis 13-6) харьцаагаар хожлоо.

Ийнхүү Монгол баг дэлхийн аваргын "Elimination Stage" буюу хуучнаар "Legends Stage" шатанд анх удаа тоглохоор болсон бол Бразилын баг тэмцээнээ өндөрлүүллээ. Тус тоглолтод, дэлхийн аваргад оролцож буй хамгийн залуу тоглогч, The Mongolz-ын 16 настай "mzinho" /Б.Аюуш/ 36-24 K-D болон 87.8 ADR-тайгаар багаа тэргүүлжээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна